Дуучин Г.Эрдэнэтунгалаг гарьд П.Сүхбатын бэр болох нь

2012-08-17 03:57

 

Нэгэн цагт Улсын начин Сэр-Одтой амьдрал холбож явсан дуучин бүсгүй сүүлийн хэдэн жилийн турш ганц бие ээжийн амьдралаар амьдрах болсон.

Охиноо тэврэн төрхөмдөө буцсан тэрбээр экс нөхөртөө зориулж “Хайрлаарай” хэмээх дуу дуулсан нь хайр сэтгэлийн шарх авсан олон хүнд нэгийг бодогдуулсан гэхэд хилсдэхгүй. Хосуудын хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй ч хөөрхөн охины аав, ээж болсон тэд хэвлэлээр багагүй “дайтсан” ч тэгсхийгээд хоёр тийш болцгоосон. Харин сүүлийн үед дуучин бүсгүй маань дахин шинэ хайрын түүх эхлүүлээд байгаа аж. Түүний сэтгэлийг булаасан залуу нь мөн л бөхийн удамтай бөгөөд Улсын гарьд П.Сүхбатын төрсөн дүү гэх. Тэрбээр сүүлийн үед төдийлөн дорвитой уран бүтээл хийгээгүй ч саяхан “Тэнгэрлэг эрчүүд” хэмээх шинэхэн дуу дуулж, дүрсжүүлжээ.

Сонирхуулахад дууч бүсгүй маань эл уран бүтээлээ шинэхэн хайртдаа зориулжээ.
Ангилал : Оддын амьдрал | Нийтэлсэн : Ariunbold | Уншсан (267) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл